Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2025 ОНЫ 7 САРЫН 6-ний JLPT ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

2025-07-02

ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД

ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

Шалгалт: 2025 ОНЫ 7 САРЫН 6 (ням гараг)

 

АНХААРАХ ЗҮЙЛ (Заавал уншиж танилцана уу)

2025 оны 7 дугаар сараас шалгалтын журамд өөрчлөлт орж, шалгалт эхэлснээс дуусах хүртэлх бүх хугацааны турш гар утас болон бусад ухаалаг хэрэгслийг унтраах болсныг анхааруулъя. Шалгалт хоорондын завсарлагаанаар ч ашиглах хориотой бөгөөд ашигласан тохиолдолд шалгалтыг хүчингүйд тооцно. Иймд шалгалтын байранд гар утас болон бусад ухаалаг хэрэгсэл аль болох авч ирэхгүй байхыг хүсье.

ШАЛГАЛТЫН ЦАГААС ХОЦОРСОН ТОХИОЛДОЛД АНГИД ОРУУЛАХГҮЙГ АНХААРНА УУ.

 

ШАЛГАЛТАНД ИРЭХДЭЭ АВЧ ИРЭХ ЗҮЙЛ

Шалгалтын зурагтай хуудастай ирэх (Шалгалтын хуудасгүй бол шалгалтанд оруулахгүй тул бүртгүүлсэн jlpt.mnвэбсайт руу орж, “Шалгалтын хуудас хувилах” хэсэгт нэвтэрч, мэйл хаяг, пин кодоо хийж заавал хувилж авах)

Биеийн байцаалттай ирэх  (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний зурагтай лавлагааны аль нэг байж болно. 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээтэй ирэх. Дээрх бичиг баримтууд эх хувиар байна. Утсан дээр авсан бичиг баримтын зургийг ашиглах боломжгүйг анхаарна уу!!!)

Дээрх хоёр материал авч ирээгүй бол шалгалтанд оруулахгүйг хатуу анхаарна уу.

Харандаа (HB, Н хатуулагтай), баллуур, сэрүүлэг болон бусад функцгүй бугуйн цаг (ангид цаг байхгүй тул)-тай ирнэ үү.

Жич: Шалгалтын байруудад доор дурдсан цагуудад оруулж эхлэх тул эрт ирэхгүй байхыг анхааруулж байна. 

Шалгалт эхлэх болон дуусах цагийг шалгалтын байрны үүдэнд байрлуулахаас гадна jlpt.mn вэбсайтад байрлуулна. 

 

УЛААНБААТАР ХОТЫН ШАЛГАЛТЫН БАЙР

Цаг     Түвшин                      Бүртгэлийн дугаар                          Шалгалтын байр

 

10:00   N1 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 10001-10108       Монгол Япон төв

10:00   N2 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 20001-20286       МУИС-ийн 2-р байр

10:00   N3 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 30001-30500       МУИС-ийн 2-р байр

15:00   N4 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 40001-40404       МУИС-ийн 4-р байр

                                    БҮРТГЭЛИЙН ДУГААР 40405-40678       МУИС-ийн 5-р байр

15:00   N5 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 50001-50108       Монгол Япон төв

                                    БҮРТГЭЛИЙН ДУГААР 50109-50916       МУИС-ийн 2-р бай

            

Жич: Шалгалтын ангийг 7-р сарын 6-нд зарлах бөгөөд байр болгоны үүдэнд мөн jlpt.mn вэбсайтад байрлуулна.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо 

                                                            Утас: 9425-9605, 9025-9605, 9901-4142

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2025-03-24 нээгдэж 2025-03-30 дуустал явагдана.
申請期間:2025年03月24日開始,2025年03月30日終了

Шалгалт: 2025-07-06 явагдана.
試験日:2025年07月06日

Бүртгэл хаалттай / 受付はまだです。